logo
Ном "Бидний доторх гэрэл"

Ном "Бидний доторх гэрэл"

Барааны код:
1212064
Худалдах үнэ

29,899₮

4-c дээш авбал
26,799₮
Хэмнэлт
12,400₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Америкийн нэгдсэн улсын Тэргүүн хатагтай асан Мишель Обама BECOMING - Миний түүх номоороо дамжуулан өөрийн түүхээ хуваалцаж, олон сая хүнд урам зориг өгсөн билээ. Амьдралын томоохон сорилтуудад эмх цэгцтэй шийдэл, товч тодорхой хариулт магадгүй байхгүй ч гэлээ бид бүгд өөрчлөлтийг илүү сайн даван туулж, үйл явдлын урсгал дотор тогтвортой байхад туслах олон хэрэгслүүдийг олж, тэдэнд түшиглэх боломжтой гэдэгт тэрээр итгэдэг.

Дуртгал номынхоо урам зориг өгсөн үргэлжлэл болгон бичсэн удаах номдоо бид бүхний дотор орших хүч чадлын талаар өгүүлж, ээж, охин, хань, найз, Тэргүүн хатагтайн хувиар өөрийн туршлагадаа тулгуурлан өөрчлөлтөд амжилттай дасан зохицож, янз бүрийн саад бэрхшээлийг даван туулахын тулд бий болгосон хэвшил болон зарчмуудаасаа хуваалцжээ. Мөн “Сайхан сэтгэлээр эхлүүлэх”, “Сайн талаа харуулах”, итгэлтэй найз нөхөд, зөвлөхүүдээр “Гал тогооны ширээ”-гээ бүрдүүлэх зэрэг өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй дадлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Мишель Обама өөрийн хошин шогийн мэдрэмж, шулуун шударга зан, энэрэнгүй сэтгэлээрээ дамжуулан арьс өнгө, хүйс болон ялгаатай байдлын талаарх олон сэдвийг хөндөж, уншигчдыг айдсаа даван туулах, нийгмийн бүлэгтээ давуу талаа бий болгох, өөртөө итгэлтэй амьдрахад уриалжээ.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч