logo
Ном Кофе хөрөхөөс өмнө

Ном Кофе хөрөхөөс өмнө

Барааны код:
1143377
Худалдах үнэ

16,899₮

2-c дээш авбал
15,099₮
Хэмнэлт
3,600₮

Үзүүлэлт

Жин
0.34
Урт
1.9
Өргөн
11.5
Өндөр
18

Дэлгэрэнгүй мэдээлэл

Буйд газрын нэгэн кафег гаднаас нь харвал нүдэнд үл анзаарагдам. Гэвч эл кафе онцгой нэгэн шидтэй агаад хүмүүс хэрэв хүсвэл нэгэн суудал дээр нь суун өнгөрсөн рүү аялах боломжтой аж. Гэхдээ бас дүрэм бий. Үүний нэг нь өнгөрсөнд очсон ч одоог өөрчлөх боломжгүй. Юу ч хийж, яаж ч хичээсэн одоо цаг өөрчлөгдөхгүй гэх дүрэм өнгөрсөн рүү явахаар зэхэгсдийн дийлэнхийг шантраадаг бөгөөд ийм ч учраас эл кафе ид шид домгийн яриа төдий болж үлдсэн юм.

Жижигхэн кафе, цөөн тооны дүр гэдэг яг л театрын жүжиг шиг. Зохиолч Кавагүчи Тошиказу нь жүжгийн зохиолч агаад хүүрнэлийн арга барилаараа тун чиг онцгой. Дүрүүдийн үйлдэл, нүүрний хувирал бүхнийг нүдэнд үзэгдэм нарийн дэлгэрэнгүй харуулахын сацуу кафед өрнөж буй үйл явдал, орж гарч буйг хүртэл хонхны жингэнээнээр мэдэгдэн үзэгдэл солигдох мэт илүү бодитой, илүү ойлгомжтой болгон өгчээ. Зохиол сэдвийн хувьд ямар нэгэн нийгэм улс төр, соёлын хүнд асуудлуудыг хөндсөнгүй, ердөө хүмүүний сэтгэл хөдлөл, хүн хоорондын харилцаа, итгэлцэл, холбогдолыг үзүүлэхийг чухалчилснаараа цэвэр драмын шинжтэй.
Харамсал, харууслын сэдэв уран зохиолд ч гэлтгүй намтар, туужид хүртэл бий. “Буцаж очоод өөр шийдвэр гаргах сан, алдаагаа засах сан, аль эсхүл дахин тэр мөчийг мэдрэх сэн” гэсэн өгүүлэмж цаг хугацааны дараалласан шугамд, түүгээр аялах боломжид л хамаатай буй.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч